----------------------------

Манай байгууллага  нь Гадаад хэлний сургалт, гадаа­дад оюутан зуучлах үйлчилгээ Бизнесийн зөвлөх үйл­чил­гээ, сургалт хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.

Эрхэм зорилго: Ур чадвар, мэдлэг боловсрол бүхий чадварлаг боловсон хүчний хөгжлийг дэмжин хүсэл зорилгынх нь гүүр болж ажиллана.

Алсын хараа: Монгол улсдаа төдийгүй гадаадын улсад чадварлаг хүний нөөцийн боловсролд дэмжлэг үзүүлэн, улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан үлгэр жишээ байгууллага болно.

Үнэт зүйлс:

Харилцагч – найдвартай, түргэн шуурхай, найрсаг үйлчилгээ, тогтвортой харилцааг эрхэмлэх

Үйлчилгээ – шаардлагатай үйлчилгээг яг цагт нь оновчтой байдлаар хүргэх

Үр дүн – харилцагчдын сэтгэл ханамжийг хүлээсэн үйлчилгээг үзүүлэх

ТАНИЛЦУУЛГА

Байгууллагын нэрДаяаршихуй
ХаягМэдээлэл, Технологийн Үндэсний Парк, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49
И-мэйлdayarshikhui@gmail.com
Үйл ажиллагааны чиглэлГадаад хэлний сургалт- оюутан зуучлал, Бизнесийн зөвлөх үйлчилгээ, Япон-Монгол Монгол-Япон бичгийн орчуулга, Аялал жуулчлал
----------------------------

Эрхэм харилцагчид, бизнесийн түнш, хамтран ажиллагсад та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээг байгууллагынхаа нийт ажилчдыг төлөө­лөн дэвшүүлж байна.

Манай байгууллага нь “итгэл найдвар дүүрэн нийгмийг цогцлоох”-ыг гол баримтлал болгон ажилладаг. Бид байгуулагдсан цагаасаа хойш энэхүү үзэл баримтлалынхаа дагуу өөрийн улсын бизнес эрхлэгч байгууллагуудын хүний нөөцийн хөгжил, боловсролыг дэмжих сургалт, семинарыг зохион байгуулах, бизнесийг дэмжих менежментийн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд “Говь” ХХК, “Сод Монгол” ХХК зэрэг Монголын  шилдэг компаниудтай хамтран ажиллаж шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээг зохион байгуулах, ажилчдад зориулсан сургалт семинар зэрэг байгууллагуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг хүргэж ирсэн. Мөн бид  Гадаад хэлний сургалт, гадаадад суралцах оюутан зуучлалын зөвлөх үйл ажиллагаа, бизнес консалтинг үйлчилгээ, Япон-Монгол Монгол-Япон мэргэжлийн бичгийн орчуулгын үйлчилгээг эрхлэн ажиллаж байна.

 

Бид харилцагчдын сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавин хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахуйц үйлчилгээг үзүүлэн та бүгдийн амжилтын гүүр болон ажиллана.

 

Таныг гүнээ хүндэтгэсэн,

Байгууллагын Тэргүүн              Мандах ТӨГӨЛДӨР